Хараа хамгаалах өдрийг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-14 11:42:26

“Өнөөдөр дэлхийн хараа хамгаалах өдөр”. Энэ хүрээнд Дорнод аймгийн БОЭТ-ийн Нүдний тасаг нэгдсэн эмнэлгийн Б танхимд иргэдэд үйлчилж байна.

Үзлэгээр нүдний хараа шалгах, өвчин оношлох, зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр хүнд хүрсэн үйлчилгээг үзүүлж байгаад иргэд талархалтай байгаагаа хэлж байв. Эмч нарын ярьснаар нүдний даралт, цайралт, эвэрлэгийн хуурайшилт, харааны хугарал зэрэг өвчин түгээмэл байгаа нь ажиглагдаж байна гэв.

Нүдний тасгийн хамт олон энэ сарын 15-нд тохиох Цагаан таягтны өдрийг тохиолдуулан “Ахмадын чөлөөт цаг өнгөрөөх төв”-д харааны бэрхшээлтэй хүмүүст дээрх үйлчилгээг үзүүлэх юм байна. Дорнод аймгийн нүдний эмч нарын хувьд бүсийн хэмжээндээ сайн гэж үнэлэгддэг учир хөрш зэргэлдээ аймгаас эмчлүүлэгсэд их ирдэг.

Дорнод аймгийн хэмжээнд эмчийн хяналтад байдаг 3000 орчим харааны согогтой иргэд байдаг гэнэ.

Б.Туяа

Related news