ОРХОН: Барилгачдын талбайг амралтын талбай болгож өөрчилнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-27 17:44:38
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 27/МОНЦАМЭ/ Барилгачдын талбайг хүүхэд, залуучуудад зориулж амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай болгож өөрчилнө. Тус талбайд хот хооронд зорчих авто вокзал байрлаж байсан бөгөөд шинэ авто вокзал ашиглалтад орсонтой холбоотойгоор хуучин талбайг нь өөрчилж,  сэргээн засварлахаар боллоо.

Иймд аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал Барилгачдын талбайд зориулж зураг төсөв хийх байгууллагуудыг урьж Бурхан багшийн сэрэг дүр, Найрамдлын өндөрлөг орчмыг хамтад нь төлөвлөж амралтын хүрээлэн байгуулахыг хүсч байгаагаа хэллээ.

Орхон аймаг байгуулагдаад 48 жил болж байна. Энэ хугацаанд хотын төвдөө хүүхэд, залуучуудад зориулсан амралт, чөлөөт цагийн талбайг цөөн байгуулсан нь газар нутаг багатай холбоотой юм.

Иймд орон нутгийн удирдлагууд сүүлийн жилүүдэд хот төлөвлөлтөө зүүн талдаа хийж орон сууцны хорооллуудыг  барьж, байгуулаад  байна. Үүнтэй уялдаж Барилгачдын талбайг тохижуулах юм. 

Related news