“Сонгдо” эмнэлгийн эмч нар Дорнод аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-13 09:30:35

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар “Сонгдо” эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо. Эхний ээлжинд тус эмнэлгийн дөрвөн монгол, дөрвөн солонгос эмч тус аймаг дахь Зүүн бүсийн Оношлогоо эмчилгээний төвд энэ сарын 16-20-ны өдрүүдэд ажиллах юм.

Тэд хүүхэд, мэдрэл, чих хамар хоолой, зүрх судас, ЭХО-гийн чиглэлээр  үзлэг оношлогоо хийж шаардлагатай тохиолдолд эмчлэх гэнэ. Үзлэг оношлогоо үнэ төлбөргүй болохоор иргэдийн дараалал их байгаа тухай нарийн мэргэжлийн эмч нар ярьж байна. “Сонгдо” эмнэлэг улсын хэмжээнд бүсчилсэн байдлаар бүх аймгийг хамран дээрх үйлчилгээг үзүүлж эхэлжээ.  

Б.Туяа

Related news