БНСУ-ын Данкүүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-10-12 17:03:39

МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа.

Солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд 12-19 багц цагийн Солонгос хэлний хичээл, Олон улсын бизнесийн удирдлага болон мобайл системийн инженерийн хөтөлбөрийг англиар судлах боломжтой.

Элсэхийг хүсэгчид МУИС-ийн 1,2,3 дугаар түвшний оюутан, голч оноо 3.0 болон түүнээс дээш, англи эсвэл солонгос хэлний мэдлэгтэй, харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог зэрэг шаардлага хангасан байх ёстой.

Сургалтын төлбөр, дотуур байрны зардлаас чөлөөлж, сар бүр 50,000 воны стипенд олгох бөгөөд ном, сурах бичиг, онгоцны тийз болон амьжиргааны бусад зардлыг хариуцахгүй аж.

Өргөдлийг энэ сарын 25-ныг хүртэл МУИС-ийн 1-р байр 219 тоот өрөө Оюутны албанд хүлээн авах юм.

Ж.Болор

Related news