“11 11” төв маргааш 11-16 цагийн хооронд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-08 12:56:25

Засгийн газрын “11 11” төв маргааш буюу 10 дугаар сарын 9-ний 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар ажиллахгүй юм байна. 

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны бага тойруугийн 2 дугаар байрны ерөнхий щитийг шинэчлэх болсонтой холбогдуулж тус байранд байрладаг "11 11" төвийн үйл ажиллагаа түр зогсч байгаа юм. Иймд иргэд та бүхэн санал, хүсэлтээ дээр дурдсан хугацаанаас хойш өгнө үү гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Related news