ХӨВСГӨЛ: Үер буусан тул Хөвсгөл нуур чиглэлд ус татартал зорчихгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Хатгал чиглэлийн А1101 авто замд өнөөдөр үдээс хойш үер буужээ.
Мөрөн
хотоос 35-40 дэх км-т буюу Алаг-Эрдэнэ сумын Хоохны тагд бороо орж үер буусан тул Хөвсгөл нуур чиглэлд
үерийн ус татартал хөдөлгөөнд оролцохгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн
газраас анхааруулж байна.