УИХ-ын чуулганы үйл ажиллагаа түр завсарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы үйл ажиллагааг түр завсарлуулахаар болжээ.
Тиймээс өнөөдөр хуралдах байсан Төсвийн байнгын хорооны хуралдааныг цуцалсан байна. Чуулганы үйл ажиллагааг өнгөрсөн пүрэв гарагт завсарлуулах тухай яриа гарч байсан. Учир нь орон нутгийн сонгуультай холбоотой завсарлаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын зарим гишүүдийн хувьд ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед завсарлага авч байгааг буруутгаж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд гишүүд орон нутагт ажиллаж, ирц хангалттай бүрдэхгүй байгаа гэнэ.
Б.Туул