Боловсролын салбарт энэ онд концессоор хэрэгжих төслийн жагсаалтыг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-11 09:40:37

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай, Боловсролын салбарт 2017 онд концессоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай зэрэг нийт 9 асуудал хэлэлцэх юм.

Мөн Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон дүн болон Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаарх мэдээллийг сонсох аж.

Б.Туул

Related news