ХӨВСГӨЛ: Цаатан фестиваль 7 дугаар сарын 6-7-нд Хөвсгөл нуурын эрэгт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-02 16:44:16

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" 7 дугаар сарын 6-7-нд Хөвсгөл нуурын эрэгт болно.




Тус наадмыг энэ жил Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 20 дахь жилдээ зохион байгуулна.


Энэ үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авауулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад болно.


Гадаад, дотоодын аялагч иргэд, жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцож, гайхалтай дурсамжийг бүтээх боломжтой. 



Related news