ХӨВСГӨЛ: Хатгалаас Ашихай чиглэлд тавьж буй замыг энэ 7 хоногт ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд тавих Хатгал-Хүзүүвчийн шил, Ашихай чиглэлийн 5,5 км хатуу хучилттай авто замын ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар авто замын хучилтын ажлыг хийж энэ 7 хоногт дуусгахаар төлөвлөн гүйцэтгэгчээр "Таван огторгуй" компани ажиллаж байна.
Тус замыг ашиглалтад оруулснаар аялагч иргэд ая тухтай зорчих, амрах, автомашины тоосжилтоос Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх ач холбогдолтой юм.
Хөвсгөл аймагт өнгөрсөн онд 128451 жуулчин ирснээс 20760 гадаадын жуулчин иржээ.
Жуулчдын 95 орчим хувь нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газарт аялсан байна.