Үндэсний түвшний сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-10 15:38:44

ОБЕГ-аас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Зүүн Хойд Азийн бүсийн төв болон Олон Улсын Боловсрол, сургалтын төвтэй хамтран “Мэдлэгээ түгээж, аюулгүй амьдарцгаая” уриан дор “Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт сургалтыг үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулж байна.

Сургалт өнөөдөр ОБГ-т эхэллээ. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Зүүн Хойд Азийн бүсийн төв болон Олон Улсын Боловсрол, сургалтын төвийн дарга Санжаяа Батиа, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Зүүн Хойд Азийн бүсийн төв болон Олон Улсын Боловсрол, сургалтын төвийн төсөл  хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хатагтай Анна Кристина Торланд нар оролцож үг хэллээ.Сургалтад гамшгаас хамгаалах албад, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуууллагын төлөөлөл оролцсон 70 гаруй хүн оролцож байна. Мөн энэ  сургалтыг энэ сарын 13-14-ний өдөр Өмнөговь аймагт зохион байгуулах юм.

Ж.Батсайхан

Related news