10 агентлагийн даргын сонгон шалгаруулалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-10 14:09:31

Төрийн албаны зөвлөл өнөөдрөөс эхлэн Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж эхэллээ. 

Мөн нийслэлийн ЗДТГ-ын даргын, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын, нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын болон Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалт давхар явагдаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэдийг энэ сарын 7-ны өдөр бүртгэсэн. Сонгон шалгаруулалт маргааш мөн үргэлжилнэ.

Б.Туул

Related news