ОРХОН: Таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнд 700 гаруй тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн
нэрэмжит таеквондогийн “Бага насны улсын
аварга шалгаруулах тэмцээн" хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 43 байгууллагын 700 гаруй тамирчин
оролцож байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр А
ангилал 10-11 нас хөвгүүд, В ангилал 10-11 насны охид, хөвгүүд, D ангилал 8-9 нас охид, D ангилал 8-9 нас
охидын ангиллын бүх жингийн тоглолт болж, хагас шигшээ болон шигшээ тулаан боллоо.
Өнөөдөр А,В, ангиллын 8-9 насны охид, хөвгүүд, C, D
ангиллын 10-11 насны охид, хөвгүүдийн тулаан болж байна.
Маргааш А ангилал 10-11 нас охид, В ангилал
8-9 нас охид, С ангилал 8-9 нас охид, С ангилал 8-9 нас хөвгүүдийн
тулаанаар үргэлжилнэ. Орхон аймаг он
гарснаас хойш 8 найм дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг зохион байгуулж
байгаагийн нэг нь таеквондогийн “Бага насны улсын аварга шалгаруулах” тэмцээн юм.