19 хүүхдэд шаардлагатай мэс засал хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-07 10:27:49

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт 2016 оны 10-р сарын 3-наас 6-ны өдрүүдэд ЭХЭМҮТөвийн хүүхдийн чих хамар хоолой, эрүү нүүрний мэс засал, гажиг заслын эмч нарын баг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй ирж ажилласан. 0-15 насны хүүхдүүдэд шаардлагатай мэс засал хагалгаа, үзлэг оношлогоо хийж хамтран ажиллалаа.

Нийт дөрөв хоног үргэлжилсэн үзлэгийн үеэр чих хамар хоолойн мэс заслын үзлэгт 273 хүүхэд , сонсгол шалгах үзлэгт 42 хүүхэд , мэс засал , Эрүү нүүрний мэс заслын үзлэгт 31 хүүхдэд, 98 хүүхдэд хэл ярианы гажиг заслын эмч нар үзлэг хийжээ. Үүнээс гадна 19 хүүхдэд хагалгаа хийж, 6 хүнд гажиг заслын аппарат хийж өгөх тусламжийг газар дээр нь үзүүллээ. Хагалгаанд орсон хүүхдүүдийн ихэнх нь бага насны хүүхдүүд байсан бөгөөд хоолойны мах авахуулах хагалгаанд орсон байна.

Мөн эмнэлгийн эмч, ажилтнуудад холбогдох сургалтыг хийжээ.

Т. Одончимэг

Related news