ЕБС-ийн хэрэглэгдэхүүн бүрийг “Үндэсний мэдээллийн сан”- д бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-04-08 16:12:59

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд анх удаа Ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлийн биет болон цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг орон даяар бүртгэж “Үндэсний мэдээллийн сан”-г үүсгээд байна.


“Mlab” платформд өнгөрсөн оны хичээлийн жилийн турш 699 сургуулийн 10977 багш, 932 удирдлага бүртгэл хийжээ. Тус платформд бүх судлагдахууныг хамарсан 3967 нэр төрлийн 112 805 хэрэглэгдэхүүнийг бүртгэсэн бөгөөд цаашид нэмж 1925 нэр төрлийн хэрэглэгдэхүүн багш нарт шаардлагатай байгааг тогтоожээ. Ингэснээр сургалтын орчныг системтэйгээр сайжруулах, технологийн шийдлийг ашиглан багш бүрийн саналыг сонсох, датад суурилан шийдвэр гаргаж байх боломж бодитоор бүрдэж байгаа юм.


Байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах талаар зөвлөмж боловсруулах багийнхан 2021 оноос хойш 10 мянган багшийг хамруулан судалгаа явуулжээ. Ингэхэд байгалийн ухааны багш нарын дунд түгээмэл ажиглагдсан зүйл нь лаборатори, хэрэглэгдэхүүнээ байнга ашигладаг болон огт ашиглалгүй хадгалдаг багш нарын ажлын үнэлгээ ижилхэн буюу төстэй байгаа нь ажиглагджээ. Улмаар багш нарын дунд сургалтын хэрэглэгдэхүүн байгаа ч эвдэхээс сэргийлж, ашиглах нэн шаардлагагүй гэж үзэн ашиглахгүй байх явдал түгээмэл байсан байна. 


БШУЯ, БЕГ-ын захиалгаар боловсрол, технологийн инновацын чиглэлээр ажилладаг “Ай Ти Ти Өү” ХХК “Mlab” платформын хөгжүүлэлтийг хийсэн байна.  





Related news