1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-04 08:51:27

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монгол Улсын 3.5 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.


Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар хяналт хийж, зөрчилгүй болохыг тайлагнаснаар өнөөдрөөс эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ.


1072 ш хувьцаатай бол 256656 төгрөг

1063 ш хувьцаатай бол 254482 төгрөг

772 ш хувьцаатай бол 184816 төгрөг

750 ш хувьцаатай бол 179550 төгрөг

536 ш хувьцаатай бол 128318 төгрөг таны дансанд орно.

Related news