Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдрөөс түр зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-01 08:49:50

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ оны зургаадугаар сарын 28-нд болно.


Сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог хуулийн зохицуулалттай. Иймээс Улсын бүртгэлийн байгууллага энэ сарын 29-ний өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох юм.


Иймд иргэд харьяа дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын салбарт хандаж, шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэх ёстой.


Related news