ОРХОН: Жаргалант суманд туулах чадвар сайтай автомашин өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-16 17:56:08
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 16/МОНЦАМЭ/. Алслагдсан сумдад амьдарч буй малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 21 аймгийн 100 сумын ЗДТГ-т, 60 сумын эмнэлэгт туулах чадвар сайтай автомашин өгч байна.

 

Орхон аймгийн Жаргалант суманд туулах чадвар сайтай форд рэнжер маркийн машин өгснийг аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар нар тус сумын Засаг дарга Д.Зоригтбаярт гардуулж өглөө.

 

Жаргалант сум нь  Орхон аймгийн төвөөс 15 км бөгөөд хөдөө аж ахуй, газар тариалан сайн хөгжсөн. Нийт хүн амын 70 гаруй хувь нь тариаланч, малчид юм.

 

Related news