ОРХОН: Марш тактикийн тэмцээнд 12 баг оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-16 16:42:49
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 16/МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг угтан Засаг даргын нэрэмжит “Марш тактикийн аварга тасаг” шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах долоон байгууллагын 12 багийн 120 хүн оролцож, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорив. 


Хүүхэд залууст цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэдэд цэргийн ажил мэргэжлийг ойлгуулах зорилгоор энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2024 оныг төрийн цэргийн байгууллагын хэмжээнд ахлагчийн жил болгон зарласан. Иймд энэ жилийн “Марш тактикийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг төрийн цэргийн байгууллагын ахлагчийн бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, дадлага чадварыг дээшлүүлэхэд чиглэжээ.


Тэмцээний ялагчаар Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 56 дугаар анги,  хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 110 дугаар анги, гуравдугаар байрт Дотоодын цэргийн 816 дугаар анги шалгарлаа. 


\



Related news