АРХАНГАЙ: 330.9 мянган га отрын нөөц бэлчээрийг 14 сум ИТХ-аар баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-11 10:00:20

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд нийт 330.9 мянган га отрын нөөц бэлчээрийг 14 сумын ИТХ-ын тогтоолоор баталсан байна.


Энэ нь аймгийн нийт бэлчээрийн талбайн 8.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оныхоос 65.0 мянган га бэлчээр буюу 19 хувиар нэмэгдсэн байна.


Цэнхэр, Цахир сумын нутагт аймаг дундын отрын бүс нутаг байгуулах тухай ХХААХҮЯ-ны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот албан бичгийг холбогдох сумдад хүргүүлжээ.

 

Үүний хариуд Архангай аймгийн Цахир, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумын нутгийг хамарсан “Загастай” нэртэй 10739,7 га талбайтай газрыг аймаг дундын отрын бүс нутгаар ашиглах боломжгүй, өндөр уулын бүс хүн, мал очиж амьдрах боломжгүй тухай албан бичгийг тус сумдаас ирүүлжээ.

 

Мөн аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутгийг хамарсан “Ямаат” нэртэй 22860,2 га талбай бүхий газарт аймаг дундын отрын бүс болгох тухай асуудлыг Цэнхэр сумын ИТХ хэлэлцэж шийдвэрлээгүй байна.

Related news