ТӨВ: Бүрэн сумын малчид, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-26 17:24:20

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүд, Хүүхэд, Дотрын нарийн мэргэжлийн эмч нар Бүрэн суманд ажиллаж, сумын малчид, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.  

 

Сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай үйлчлүүлэгч болон алслагдсан малчин өрхийн иргэд нийт 60 хүнд хүрч үйлчилсэн байна.

 


Эх барих эмэгтэйчүүдийн эмч нийт 16 иргэнд үзлэг хийснээс 7 жирэмсэн эмэгтэйг Нэгдсэн эмнэлэгт шинжилгээнд хамруулах шаардлагатай байгааг зөвлөж, сумын Эрүүл мэндийн төвийн эмчид заавар, зөвлөгөө өгсөн байна.

 

Хүүхдийн эмч нийт 20 хүүхдийг үзлэгт хамруулснаас алслагдсан нутагт байгаа малчин өрхийн хүндэвтэр нэг хүүхдийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч, хэвтүүлэн эмчилгээнд хамруулжээ. 

 

Дотрын эмч нийт 24 хүнд үзлэг хийснээс хэвтэн эмчлүүлж байсан гурван хүндэвтэр өвчтөнд, гэрээр нэг хүндэвтэр хүнийг үзэж, зөвлөгөө өгсөн байна. 

 


Related news