ОРХОН: Он гарсаар 131 хүн ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-22 12:25:56
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Энэ оны эхний нэг сарын байдлаар Орхон аймагт 131 ажлын байр бий болсны 96 нь шинэ ажлын байр байна. Үүний 4,6 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт, 8,4 хувь нь зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт бий болжээ.


Мөн 9,2 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбарт, 11,5 хувь нь худалдаа, үйлчилгээ, 13,7 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 31,3 хувь нь боловсрол, 9,1 хувь нь бусад салбарт бий болжээ.


Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил идэвхтэй хайж байгаа 582 хүн бүртгүүлсэнээс 58,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилгүй байгаа иргэдийн 20,8 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 3,6 хувь нь  албан байгууллага нь татан буусан, 50 хувь нь бусад шалтгаанаар ажилгүй байна. 

Related news