ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд хаваржилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-20 13:48:16

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн нийт нутгаар цас орж, зарим газар шуурч цас хөрлөж хатуурсан боловч хаваржилт одоогоор хэвийн байна.


Цаашид цас орж, цасны зузаан нэмэгдвэл Орхон сумын нутагт хүндэрч болзошгүй байгаа аж.




Аймгийн онцгой комиссын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УЦУОШГ-аас Орхон сумын нутгаар цасны хэмжилт хийсэн байна. Цас их орвол Орхон сумын Бүрэн толгой, Дардай нуур орчмоор өвөлжилт хүндэрч болзошгүй байна.




Нийт нутгаар цасны зузаан 5-10 см, хунгар газраа 25-47 см, тал газар 14-19 см бол цасны дундаж нягт 0.12-0.19 гр/см3, хамгийн их нягт нь 0.20-0.34 гр/см3 байна гэж УЦУОШГ-аас мэдээлэв.

 

Related news