СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-15 12:49:20

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар 2 дугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 16, 17-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.


Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -20-25 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.


2 дугаар сарын 13-ны 20.00 цагаас 14-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -24-29 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.


Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -25-27 градус, өдөртөө -12-14 градус хүйтэн байна.

 

Related news