Хятад, АНУ-ын уур амьсгалын асуудал эрхэлсэн ажлын хэсэг хуралджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-12 17:45:35

БЭЭЖИН, 2024 оны нэгдүгээр сарын 12 /Xinhua/. Хятад, АНУ-ын уур амьсгалын асуудал эрхэлсэн ажлын хэсэг цахим хэлбэрээр баасан гарагт анх удаа хуралдлаа.


Хоёр улсын төрийн тэргүүн нарын Сан-Франциско хотноо болсон уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор уг ажлын хэсгийг байгуулсан юм.


Хятадын Экологи, байгаль орчны яамнаас мэдээлснээр, хоёр тал ажлын хэсгийн үйл ажиллагаа амжилттай эхэлснийг өндрөөр үнэлж, эрчим хүчний шилжилт, метан, тойрог эдийн засаг, муж, муж улс, хотуудын нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах зэрэг хамтын ажиллагааны гол салбаруудын талаар гүн гүнзгий агуулгатай, найрсаг хэлэлцээ өрнүүлсэн байна.


Улмаар талууд уур амьсгалын хямралыг даван туулах хамтын ажиллагааг сайжруулах тухай Саннилендсийн мэдэгдэлд тусгасан нийтлэг ойлголтын дагуу ажлын хэсгийн механизмын хүрээнд нягт харилцаа холбоо тогтоож, харилцан туршлага солилцож, харилцан бие биенээсээ суралцаж, бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.

Related news