Аймгийн ИТХ дэргэдээ 4 хороотой ажиллахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-27 14:06:38

Аймгийн ИТХ хуралдаж, ИТХ- ын дэргэд ажиллах хороог байгуулав. Тодруулбал,Төрийн бодлого, хууль зүйн хороо, Төсөв, санхүү, эдийн засгийн хороо, Хөрөнгө оруулалт, хот байгуулалт, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөгжлийн бодлогын хороо, Хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бодлогын хороо ИТХ- ын дэргэд тус тус ажиллахаар боллоо.

Хороод нь  олон нийтийн санаа бодлыг судлан, аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн олон талт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, санал дүгнэлт гаргах, биелэлтийг зохион байгуулж хянах, мэдээлэх зэргээр аймаг орон нутгийн амин чухал асуудлыг гаргаж тавьж, хэлэлцэн шийдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй байна. ИТХ- ын төлөөлөгчид хороодод хуваагдан ажиллах бөгөөд үйл ажиллагаандаа иргэдийг оролцуулж, ажлаа хагас бүтэн жилээр төлөвлөн сард нэгээс доошгүй удаа хуралдана. Аливаа ажлыг судалгаа мэдээлэлтэй, хөрөнгө оруулалтыг бодитой, үр ашигтай төлөвлөхөд  анхаарал хандуулж, гаргасан шийдвэр хэрэгжсэн үйл ажиллагаагаа олон нийтэд мэдээлж ажиллах юм байна.  

Хороо тус бүрийн эрхлэх асуудал, ажлын чиглэлийг ИТХ- ын тогтоолоор баталж өгчээ.

Т. Отгонтуяа         

 

Related news