Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн 15 сумын ИТХ- ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ харъяа сонгуулийн хорооноос гардан авч байна.
Сонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авна. Эл өдөр нь өнөөдөр бөгөөд Дундговь аймгийн хувьд МАН, АН, МАХН- аас болон бие даан нэр дэвшүүлсэн 604 нэр дэвшигч үнэмлэхээ гардан авч байгаа юм.
Тэдний 292 нь МАН, 266 нь АН, 27 нь МАХН- аас нэр дэвшсэн бөгөөд Хулд, Өндөршил, Луус сумын ИТХ- д нийт 20 хүн бие даан нэрээ дэвшүүлжээ.
604 нэр дэвшигч 295 мандатын төлөө 66 тойрогт өрсөлдөнө. Аймгийн төвийн Сайнцагаан сумын хувьд 9 тойрогт сонгууль явуулах бөгөөд 31 мандатын төлөө 67 нэр дэвшигч өрсөлдөнө. Сонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 18 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын нэгний өдөр нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхэлж 10 дугаар сарын 17- ныг дуустал үргэлжлүүлнэ.
Т. Отгонтуяа