ОРХОН: Энэ онд эрүүл мэндийн салбарт 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,
2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ онд
орон нутгийн төсвөөс эрүүл мэндийн салбарт 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалт хийнэ. Тухайлбал, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс засал,
гэмтлийн тасагт их засвар хийж 4D, 5D эхо аппарат авч
эмнэлгийн гаднах авто зогсоолыг өргөтгөнө.
Өнгөрсөн онд БОЭТ-д 3,7 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт хийж байсан бол энэ онд 800 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Сүүлийн дөрвөн жилд Орхон аймагт эрүүл мэндийн салбарт улс болон орон нутгийн төсвөөс 23,5 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс орон нутгаас 10,2 тэрбум төгрөгийг нь
гаргажээ. Эдгээр хөрөнгө оруулалтын дүнд Орхон аймаг Хавдрын бай эмчилгээ
эхлүүлж, Дурангийн нэгдсэн тасаг
байгуулсан юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days