Индонезид галт уул дэлбэрсний улмаас 11 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-04 11:09:42

ЖАКАРТА, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /Reuters/. Индонезын Суматра арлын Марапи галт уул дэлбэрсний улмаас 11 уулчин амиа алдсан тухай тус улсын аврах албаныхан мэдээллээ.


Индонезын аврагчид гурван хүнийг эсэн мэнд олжээ. Аврах албанаас мэдээлснээр, одоогоор 12 уулчин сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн цогцсыг олсон байна. 


Марапи галт уул ням гарагт дэлбэрч, 15 мянган метрийн өндөрт үнс нурам цацжээ.

Related news