ТӨВ: Зуунмод хотын нэрэмжит оюутны тэтгэлгийн эзэд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-28 08:08:24

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Зуунмод хотын нэрэмжит оюутны хөтөлбөрийг 3 дахь жилдээ зарлаж, энэ жил 10 оюутан шалгарав.


Энэ удаагийн тэтгэлгээр Дотоод хэргийн их сургуулийн оюутан Н.Энхжин,

Хөдөө аж ахуйн их сургууль, Эдийн засгийн сургуулийн оюутан Д.Сарантуяа

Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Г.Мөнх-Эрдэнэ

Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутан Б.Цэндчулуун

Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Б.Батмагнай

Монгол Улсын их сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн оюутан Т.Үүрийнтуяа

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан Э.Цацрал

Монголын үндэсний их сургуулийн оюутан Г.Батбямба

Монгол Улсын их сургуулийн оюутан Э.Тэргэл

Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан С.Мягмарсүрэн нар шалгарсан байна.

 

Тэтгэлгийн батламжийг Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл 11 дүгээр сарын 28-ны өдөр гардуулан өгөв.

 

Хөтөлбөрийн хувьд оюутны сургалтын төлбөрөөс нэг сая төгрөгийг хөнгөлж, сургуулийн данс руу шилжүүлдэг байна.


Related news