ЗАВХАН: Тэлмэн суманд -38.1 градус хүрч хамгийн хүйтэн шөнө өнгөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-23 10:01:59

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэлмэн суманд -38.1 градус хүрч хүйтэрсэн нь хамгийн хүйтэн нь байжээ.

Монгол орны хэмжээнд өчигдрөөс хүйтний эрч эрс чангарсан. Өнгөрсөн шөнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 22-23-ний шилжих шөнө Тэлмэн суманд агаарын температур -38.1 градус хүрч хамгийн хүйтэн нь байв.


Завхан аймгийн  нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Өчигдрөөс нийт нутгаар хүйтэрч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн.  Бусад нутгаар шөнөдөө 23...-28 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 24, 24-25-ны шөнө, 25-нд нутгийн хойд хэсэг, Хангайн уулсаар, 25-26-ны шөнө, 26-нд нутгийн хойд болон төв, Хангайн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 25, 26-нд зарим газраар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.


Агаарын температур, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15...-20 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус,  өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 25-нд хүйтний эрч бага зэрэг суларна.


Өнөөдөр нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг малчид, иргэд, тээвэрчдэд Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Related news