Говийн аймгуудаар их хэмжээний нойтон цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-21 09:35:24

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг ОБЕГ, ЦУОШГ, Улсын онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.


Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 хэмийн хүйтэн байх бол говийн аймгуудаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байх нь ээ.


Улаанбаатар хотод цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрэх бөгөөд 3-5 хэмийн хүйтэн байна. 

Related news