Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-11-17 15:39:48

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, амралтын өдрүүдээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.


 2023 оны 11 дүгээр сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 19, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -3-8 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан байна. Харин энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарах аж.

Related news