ТӨВ: “Төв+100” оюутны хөгжлийн хөтөлбөрийн өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-16 15:24:42

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн 27 сумын оюутан, залуучуудын хөгжил оролцоог дэмжих хөтөлбөрийн өдөрлөг Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 16,17-ны өдөр болно. 


Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр бага танхимд 16.00-20.00 цагийн хооронд болох өдөрлөгийн үеэр тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн боловсрол олгох, контент бүтээх, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр сургалтууд зохион байгуулах юм.

 

Уг өдөрлөгийг Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Оюутны хөгжлийн зөвлөл зохион байгуулж байгаа бөгөөд анх удаа болж буйгаараа онцлог.

 

Энэхүү үйл ажиллагаанд оролцохыг хүссэн Төв аймгийн харьяат оюутан залуус бүрд нээлттэй, үнэ төлбөргүй байх бөгөөд цахимаар бүртгэлээ үүсгэх аж.

 

Хөтөлбөрт бүртгүүлэх холбоос: https://forms.gle/XQZdY2Muw9b9vfrU8


“Төв +100” хөтөлбөр нь оюутан, залуучуудыг чадваржуулах шат дараатай хэрэгжих хөтөлбөр юм.


Related news