ОРХОН: Төсвийн орлого 30,8 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-13 09:43:07
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 13,/МОНЦАМЭ/.  Аймгийн статикийн хэлтэс энэ оны нийгэм, эдийн засгийн байдлын эхний 10 сарын дүн мэдээг танилцууллаа. 


Энэ оны эхний 10 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт 3,7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 3,8 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Худалдаа, нийтийн хоолны 795 цэг 246,8 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийж, бараа гүйлгээний нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 27,6 хувиар нэмэгдээд байна. 


Мөн төсвийн орлого 30,8 хувиар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлого 12,3 хувиар, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 33,1 хувиар, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалт 29,6 хувиар нэмэгджээ. 



Related news