ОРХОН: “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал”-ын талаарх уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-13 09:08:25
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 13,/МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газар, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк /ЕСБХБ/-тай хамтран хэрэгжүүлж буй "Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал" төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг боллоо.


Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ЕСБХБ-ны Монгол Улс дахь дэд бүтцийн төслүүд хариуцсан менежер Виталий Кузнецов, Төслийн захирал, ахлах зөвлөх Лайф Айверсон болон бусад албаны хүмүүс оролцов. 


Төслийн хүрээнд, үерийн эрсдэлийн менежмент болон усан хангамжийг сайжруулах, үерийн далан байгуулах юм. Иймд үерийн далангийн зургийг боловсруулах, гэр хорооллын худгийг тоолууржуулах ажлын тендер шалгаруулалт удахгүй болох ажээ. 

Related news