ОРХОН: ШӨХТГ түлээ, нүүрсний захуудад шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-07 11:47:16
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 7, /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас энэ долоо хоногт түлээ, нүүрсний үнэд зохиомол үнийн хөөрөгдөл байгаа эсэхэд шалгалт хийнэ.


Энэ сарын 5-ны байдлаар Баян-Өндөр сумын хэмжээнд 150 шоо.метр буюу 37 портер түлшний мод, 120 тн нүүрсний нөөцтэй байна.


Их-Залуу багт байрлах “Буянтхангай” зах дээр портер мод 600 000 төгрөг, шуудай мод 8000 төгрөг, шуудай нүүрс 11000 төгрөг, “Ингэт”  зах дээр портер мод 500 000 төгрөг, шуудай мод 8000, шуудай нүүрс 11000 төгрөгийн үнэтэй  байна.


Энэ жил зэргэлдээх Бугат, Орхон, Сэлэнгэ, Хангал сумаас нийт 9000 шоо.метр мод нийлүүлэхээс 6000 гаруй шоо.метр мод бэлтгэж борлуулсан байна. 

Related news