ӨВӨРХАНГАЙ: Өвс тэжээлийн нөөцийн 15 хувийг орон нутгаасаа бүрдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-27 14:12:16

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолоор Өвөрхангай аймгийн хэмжээнд 26147 тн өвс, 9159 тн тэжээл бүрдүүлэх үүрэгтэй.


Үүнээс аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 50 тн ногоон тэжээлийг, сумдын аюулгүй нөөцөд 950 тн өвс, 760 тн тэжээлийг бэлтгэх юм. Мөн малчдын түвшинд 25047 тн өвс, 8349 тн гар тэжээл, 16698 тн хужир шүүг бэлтгэхээр ажиллаж байна.

 

Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд орон нутгийн өмчит “Өв Агро гурил тэжээлийн үйлдвэр” компаниас 308.5 тонн өвс, ногоон тэжээлийг нийлүүлж байгаа аж. Энэ жил аймгийн хэмжээнд нийт 4115 га талбайд малын ногоон тэжээл тариалж, нөөцийн 15.9 хувийг бүрдүүллээ.

 

Related news