ӨВӨРХАНГАЙ: “Маргаашийн бооцоо” шоу драм театрын тайзнаа анх удаа амилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-27 12:44:18

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ “Маргаашийн бооцоо” шоу драмаар эхлүүлж байна.


Аргентин Улсын зохиолч Хорхе Луйс Борхесийн “Хагацаагч эмэгтэй” зохиолоос сэдэвлэн Д.Батгэрэлийн найруулгаар аймгийн театрын тайзнаа анх удаа тоглохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.


Нэг бүсгүйд дурласан ах, дүү хоёрын нууцхан өрсөлдөөнийг харуулсан шинэ содон хэв маяг бүхий сэтгэлзүйн шоу драмын гол болон бусад дүрд М.Лхагвазаяа, СТА М.Гансэлэм, Х.Сүхболд, Б.Отгонбаатар, Ш.Пүрэвдолжин, А.Пүрэвдорж зэрэг залуу жүжигчид, “Мөнхийн эхлэл” МУСК-ийн ерөнхий найруулагч, зохиолч Ө.Ананд болон ХДТ-ын уран бүтээлчид тоглоно.



“Маргаашийн бооцоо” жүжиг нь 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд 19.00 цагаас тоглох бөгөөд “Намайг үнсэх үнэгүй тасалбар” нэртэйгээр тасалбарыг худалдаж байна.


“Театр бол хүний амьдралд нэгэн дурсамжийг бүтээдэг үнэ цэнтэй газар юм. Тиймээс хайртай хосууд, залуучууд заавал ирж үзээсэй гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн найруулагч Д.Батгэрэл хэллээ.  


 

Related news