ОРХОН: Сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчинд нийт 900 гаруй камер ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-10 17:09:10
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ерөнхий боловсролын 24 сургуульд 508 хяналтын камер ажиллаж байна. Үүний 86 нь гадна орчинд, 422 нь сургуулийн дотор, анги танхимд байна. Харин гаднаа огт камергүй таван сургууль байгаа аж. Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 104 сая төгрөгөөр V сургуульд 96 хяналтын камер суурилуулсан байна.


Мөн төрийн өмчийн 30 цэцэрлэгт гадна 70, анги, танхимд 486 хяналтын камер ажиллаж байна.


Нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн ойр орчин, зах худалдааны төвүүдэд нийт 649 камер суурилуулснаас 503 нь бүрэн ажиллагаатай, 146 нь засвартай байна.


Энэ онд орон нутгийн төсвийн 735,5 сая төгрөгөөр Уурхайчин, Зэст, Цагаанчулуут, Эрдэнэ зэрэг найман багт 133 камер суурилуулсан аж.


Эдгээр камеруудын хяналтыг аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хариуцдаг. Энэ оны эхний 8 сард 454 иргэн, байгууллагаас 494 удаагийн  камерын бичлэг шүүлгэжээ. Үүний үр дүнд 312 сая төгрөгийн хохирлоос 211 сая төгрөгийн эд зүйлийг олж  хохирлыг барагдуулсан байна.

 

Related news