Уур амьсгалын хямралыг давахад чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-10-05 10:46:18

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. АХБ бүс нутагт нүүрлээд буй олон хямралыг шийдвэрлэх зорилгоор ирэх арван жилд 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг бий болгох хөрөнгийн удирдлагын шинэчлэлээ баталсан талаар суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.


Эх үүсвэрийг хувийн хэвшлийн санхүүжилт болон дотоодын эх үүсвэрээр нэмэгдүүлж байна. Ингэснээр уур амьсгалын хямралыг давахад тэрбумаар бус их наядаар шаардагдаж буй санхүүжилтийн хэрэгцээг хангах боломж бүрдэх ажТус банкнаас жилд батлах шинэ санхүүжилтийг 36 тэрбум ам.доллараас багагүй хэмжээнд байхаар нэмэгдүүлжээ. Энэ нь өмнөхөөс 10 тэрбум орчим ам.доллароор буюу 40 хувиар өсөж буй үзүүлэлт ажХөрөнгө, санхүүгийн энэхүү шинэчлэлийн хүрээнд урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн хямралтай тулгарч буй АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудыг дэмжихэд зориулсан мөчлөг сөрсөн зээлийн нөөц эх үүсвэр бий болж байна.


Азийн хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээс хөгжиж буй гишүүн орнууд болон хувийн хэвшлийн харилцагч нартаа ирэх арван жилд 360 сая тэрбум ам.долларын санхүүжилт олгох боломжийг бий болгож байна. Эдгээр арга хэмжээ нь тус банк өөрийн ААА зээлжих зэрэглэлээ ашиглан урт хугацаатай, бага зардалтай санхүүжилтээр гишүүн орнуудыг дэмжих чадварыг хадгалахад чиглэжээ. Эдгээр чухал шинэчлэлийг хийснээр АХБ Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд өргөн хүрээний хөгжлийн хүчин чармайлтыг дэмжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрсдэлд өртөмтгий эмзэг орнуудад зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтээ эрс нэмэгдүүлнэ хэмээн мэдээллээ.

Related news