ОРХОН: Цахилгаан автомашин хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Сүүлийн үед эрчим хүч болон эдийн
засагт хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөө багатай цахилгаан автомашин унах иргэдийн
тоо нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотод 700, Эрдэнэт хотод 5
иргэн цахилгаан автомашин хэрэглэж байна.
Цахилгаан
автомашин нь энгийн машинаас 30 дахин бага ашиглалтын зардалтай бөгөөд нэг цэнэглэлтээрээ 500-600 км явдаг байна. Жишээ нь, Улаанбаатар хотоос Эрдэнэт хүртэл 7500
төгрөгийн “шатахуун”
зарцуулсан гэж “Leaf center” ХХК-ийн захирал Т.Тумбиш хэллээ.
Тус компани Орхон аймагт зохион байгуулсан “Зэс" фестивалийн үеэр импортоор оруулж ирсэн цахилгаан автомашинуудаа танилцуулсан
юм. Бүрэн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй 8 төрлийн автомашиныг танилцуулж
“Ногоон зээлийн сан”-д хамрагдах боломжтойг хэлж байлаа.
Хөдөө орон нутгаас Орхон аймаг цахилгаан автомашин цэнэглэдэг “Хурдан” цэнэглэгчтэй бөгөөд цаашид тоог нь нэмэхэд анхаарна гэлээ. Цахилгаан автомашины зах зээлийн дундаж үнэ 46 сая төгрөг юм.