ТӨВ: U money цахим картыг өнөөдрөөс үйлчилгээнд нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-11 15:05:46

Зуунмод /МОНЦАМЭ/. “Зуунмод нийтийн тээвэр” төслийг хэрэгжүүлж, “Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран “U money" цахим картын үйлчилгээг өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлж байна.

 

Ингэснээр Улаанбаатар хот болон Зуунмод сумын иргэд нийтийн тээвэртээ нэг системээр буюу нэг картаар зорчих боломжтой болж байгаа юм.

 

Төв аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд 4 чиглэлд 4 автобус өдөрт нийт 28 эргэлт гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар нийт 5 байршилд U money карт цэнэглэх, борлуулах цэг байршуулан ажиллаж байна.  

 

Тодруулбал, "U money" цахим картыг 1 дүгээр баг Манзушир өргөө хороолол “Ихэр заяа” дэлгүүр, 2 дугаар баг Ланс II буудал “Таван эрдэнэ” дэлгүүр, 3 дугаар баг Баянхошуу “Ивээл” маркет, 4 дүгээр баг Зүүндэлгэр “Өрнөх” дэлгүүр, 6 дугаар баг Энхтайван “Замт” дэлгүүр гэсэн таван байршилд цэнэглэж худалдах аж.

 

Өмнө нь Зуунмод сумын алслагдсан хоёр багт нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг байсан бол өнөөдрөөс ийнхүү 6 багийг хамарч үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 


Related news