Ардчилсан намын ҮЗХ маргааш хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-09-15 13:12:45

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш 14.00 цагаас хуралдахаар товложээ. 

Тус нам ҮЗХ-ны хуралдаанаа өнгөрөгч наймдугаар сарын 25-нд товлосон байсан ч УИХ-ын ээлжит бус чуулган зарласантай холбогдуулан хойшлуулсан юм. ҮЗХ-ны хуралдаанаар тус намын дарга болон бүтэц, шинэчлэл зэрэг асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байгаа. Харин маргааш товлосон хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.   

Ямартаа ч намын даргын үүрэг гүйцэтгэгчийг дахин томилох, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийг томилох магадлалтай байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлын бэлтгэл ажлыг хэрхэн хангах асуудлыг хэлэлцэх аж. Тус намын даргын тухайд сунгаа эхэлсэн бөгөөд хэд хэдэн хүн өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. 

Н.Туяа

 

Related news