Засгийн газар ээлжит хуралдаан зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр 10 цагаас ээлжит хуралдаан зарлав.
Хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын дүн, яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Нийт 13 асуудлыг хэлэлцэх болон танилцах горимоор оруулж ирсэн байна. Засгийн газрын хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог ч маргааш зарим сайд орон нутагт ажиллахтай холбогдуулж, хуралдааныг өнөөдөр хийхээр болжээ.