Унгар Улсын Мишкольц хотын үндэсний театрт морин хуур бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2023-05-04 16:09:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар Улсын Мишкольц хотын Үндэсний театр үүсэн байгуулагдсаны 200 жилийн ойн хүрээнд тус театрын захирал Бээрэш Аттила, найруулагч Сөөч Артур нар Элчин сайд С.Баатаржавыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тус театр байгуулагдсаны 200 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Татарууд Унгар Улсад” хөгжимт жүжгийг тайзнаа дахин тоглох үеэр талууд Монголын үндэсний язгуур хөгжим, хөөмий хосолсон урлагийн тоглолт хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Театрын ойн баярыг тохиолдуулан Элчин сайд С.Баатаржав 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус театрын хөгжмийн сан хөмрөгт морин хуур хөгжим бэлэглэв.

Related news