“Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2023-05-01 15:52:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлт Норпей арт галерейд өнөөдөр боллоо. 

Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнгийн нээлтэд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нар зэрэг 60 гаруй зочин оролцов.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам “Amazing Mongolia” төслийг санаачлан байгалийн гэрэл зургийн цомог, мөн хөдөлгөөнт үзэсгэлэн гаргаж, дэлхийн улс орнуудаар аялуулах бэлтгэл хангаад байна.



Related news