АНУ-ын Боксын холбоо ОУБХ-ны гишүүнчлэлээсээ татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-28 12:19:38

ВАШИНГТОН./USA Boxing/. Олон улсын боксын холбооны (ОУБХ) гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа АНУ-ын Боксын холбоо албан ёсоор мэдэгджээ.


ОУБХ нь 2022 оны 10 дугаар сарын 5-нд Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх хоригийг цуцалж, тэдгээр улсын боксчдыг үндэснийхээ бэлгэ тэмдгийн дор олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн аж. АНУ-ын Боксын Холбоо гуравдугаар сард  Шинэ Делид болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “бойкотолжээ”.


Мөн Их Британи, Польш, Швейцар, Нидерланд, Ирланд, Чех, Швед, Канад, Украйны боксын холбоод дэлхийн эрэгтэй, эмэгтэй аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохоос татгалзсанаа зарлаад байгаа аж.


АНУ, Их Британийн боксын холбоод ОУБХ-ны гишүүнчлэлээс татгалзаж шинээр “Дэлхийн Бокс(World Boxing) хэмээх шинэ байгууллагыг хамтран байгуулах бодолтой байгаа тухай тус  байгууллагын мэдэгдлийг эш татан дөрөвдүгээр сарын 13-нд Inside the Games” цахим хуудас мэдээлжээ. АНУ, Их Британийн холбоодтой Европын хэд хэдэн улсын байгууллагууд нэгдэнэ хэмээн уг мэдээнд дурджээ. “World Boxing” байгууллагад гишүүнээр элсэх өргөдлөө лхагва гарагт хүргүүлсэн тухайгаа АНУ-ын Боксын холбооны хэвлэлийн алба мэдэгджээ.


Ташрамд дурдахад, ОУБХ-ны санхүү, менежментийн хямралаас болж тус байгууллагын  статусыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шийдвэрийг Олон улсын олимпын хороо 2019 онд гаргасан аж. 

Related news