“NASA”-гийн хуучин хиймэл дагуулын хэсгүүд дэлхийд унана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-04-19 16:35:17

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ хуучин хиймэл дагуул дэлхийд энэ долоо хоногт унах төлөвтэй байгаа ч уг сансрын хөлгийг ажиглаж буй судлаачид ямар нэгэн аюул учруулах магадлалыг нь бага гэж үзэж байна.


Ашиглалтаас гарсан “Rhessi” шинжлэх ухааны хиймэл дагуул нь лхагва гаргийн орой агаар мандал руу огцом унана гэж “NASA” болон Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.   


NASA”-гаас мягмар гарагт мэдээлэхдээ, хиймэл дагуул хэзээ, хаана унах нь тодорхойгүй байгаа тул агаар мандал руу орж ирэх цэгийн талаарх мэдээллийг өгөхгүй гэжээ. Ойролцоогоор 300 кг жинтэй хиймэл дагуулын ихэнх хэсэг нь дэлхийд эргэн ирэхдээ шатах боловч зарим хэсэг нь шатахгүй үлдэх төлөвтэй байна.


Сансрын агентлагийн мэдэгдэлд дурдсанаар, дэлхий дээр хэн нэгэн унаж буй хиймэл дагуулын улмаас гэмтэж бэртэх эрсдэл “бага” бөгөөд 2467-д 1 тохиолдох магадлалтай байна.


Rhessi” хиймэл дагуулыг Нарыг судлах зорилгоор 2002 онд тойрог зам руу хөөргөжээ. Харилцаа холбооны доголдлын улмаас 2018 онд унтрахаасаа өмнө уг хиймэл дагуул нь нарны дэлбэрэлт, нарны титмийн массын шидэгдэлтийг ажигласан байна. Мөн өндөр эрчимтэй рентген туяа, гамма туяаны зургуудыг буулгаж, нарны 100 мянга гаруй үзэгдлийг бүртгэжээ. 

Related news