Чех улсад амьдардаг монголчууд спортоор өрсөлдөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чех улсад аж төрж буй монголчуудын дунд зохион байгуулдаг уламжлалт “Хаврын баяр”-ын 25 дахь удаагийн спортын тэмцээнийг Прага хотноо 2023 оны 4 дүгээр сарын 7-8-нд зохион байгуулав.
Чех дэх монголчуудын дунд болдог энэхүү тэмцээнд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисний төрөлд бүтэн багаараа оролцон ЭСЯ-ны шилжин явах цомын төлөө 8 баг өрсөлдлөө. Мөн эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд 30 баг, эрэгтэй, эмэгтэй волейболын төрөлд 19 баг, ширээний теннисний төрөлд 23 тамирчин, шатрын төрөлд 12, нийт 400 гаруй тамирчин оролцсоноос нийлбэр дүнгээр Ческа Липа хотын “Уухай” баг тэргүүн байранд шалгарч, ЭСЯ-ны шилжин явах цомыг 2 дахь удаагаа гардав.
“Дэлхийн Монголчууд-II” цогц ажлыг хэрэгжүүлэх хүрээнд ГХЯ-ны дэмжлэгтэй Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ, “Хаврын баяр-2022” тэмцээний цомын эзэн Ческа Липа хотын “Уухай” баг, Чех улсад суралцагч оюутан залуусын холбоо, хувийн хэвшлийнхэн, хувь хүмүүс хамтран зохион байгуулав.
Related news


